“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШАГНАЛАА
2025 оны 5 сарын 23

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигийг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2025.05.23/-ны өдөр уншиж танилцуулан, шагналыг Б.Отгонсүх захирал тэргүүтэй “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагын багийнханд гардууллаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
663605
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
