О.Алтангэрэл: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна

2025 оны 5 сарын 19

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, " Засгийн газарт орохдоо хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулаад орсон. АН-ын  Үндэсний бодлогын хорооны шийдвэр, бүлгийн шийдвэр гараад орсон. Өнөөдөр хүний эрхийн 10-аад хуулийн төсөл байгаа. Дэрээс нь ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна. 

Хууль бус хөрөнгийг хураах хуулиар төрд өндөр албан тушаал хашдаг авилгачдын асуудлыг шийдвэрлэх ёстой. Монгол Улс авилгачдаа үргэлж өршөөж ирсэн.

Ялаанууд гэж улс төрийн ард байгаа зарим нөхдийг хэлж байна гэж ойлгосон. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа.

Хөрөнгө орлогоо шалгуулах гэх мэт шаардлагатай нь би санал нийлнэ. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага үүрэх ёстой." гэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663503
1 эможи

МОНГОЛ ХҮН
2025-05-20 16:08
Энэ хамтарсан засгийн газар сайн ажиллаж байгаа.Маш зөв жишиг тогтоож байгаа.ард олондоо ээлтэй авилгачдад халтай зүйл хийснийхээ төлөө чичлүүлэх ёсгүй юм даа овилгогүй залуучууд минь
Сайнбилэг Монголжин
2025-05-19 15:34
Нэн тэргүүнд батлах ёстой хуулийн нэг шүү дэмжиж байна
keyboard_arrow_up