Н.Учрал: Х.Баттулга гуай та тоглоод байна уу, тохуурхаад байна уу

2025 оны 5 сарын 17

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа  "Х.Баттулга гуай Та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллараар зарчихсан шүү дээ.

Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн.

Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч Монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй.

Мөнгө угаасан, татвараас зугатсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн.

Сингапур, Хонгконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн.

Хууль шүүх үнэн мөнийг дэнсэлнэ.

Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй.

Монголын баялгийг Mонголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя.

Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663482
1 эможи

Зочин
2025-05-18 09:31
Ерөнхий сайд Оюунэрдэнэ, Х.Баттулга нарын ажил үүрэг нэг. Тэд хамтран Хео Баатарын зөвлөмжөөр засгийн газрыг толгойлж байна. Одоо цаг хугацаа болсон юм биш үү. Нэгэн үе олон улсад нэр хүндтэй боловсролтой Элбэгээ ерөнхийлэгчээр жаал тоглосон, Одоо Монголын боловсролтой ёсзүйтэй чадалтай нэр төртэй бимнесмен Оджаргалтай үзээд эхлэх юм Одоо болно. Оюунэрэдэнэ та төрөөс хурдан зайл. Оюунэрдэнэ АНУ руу хуралд явах үедээ оройн цагаар Сайханбилгийнд зочилж очсоныг бид сониноос уншиж байсан. Ер нь Оюунэрдэнэ шиг заль нь дэндсэн худалч хулгайч Монголд лав үгүй. Хурдан огцоор
Зочин
2025-05-17 21:39
Хоорондоо хэрэлдэх биш урагш харж ажилламаар байх юм!!!
keyboard_arrow_up