Л.Оюун-Эрдэнэ: Том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан

2025 оны 5 сарын 17

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар дөнгөж сая тайлбар өгөв. Тэрээр орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Бусад улстөрчдөөс адилхан орлогоо нотлохыг шаардахыг уриаллаа. 

Тэрбээр, " Говийн бүсэд ажиллаж байхад ийм асуудал болсон. Ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй. Сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. 

Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү “Сүй тавих гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” гэсэн зүйл надад яриагүй.  Манай хүү насанд хүрсэн хүн. Өөрөө хувиараа юм хийдэг. Манай хүү бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал. 

Миний ХОМ-д хоёр компани байна. Нэг нь "Херо интертайнмент"-ын 50 хувь, нөгөөх нь "Хүлэг контент" гэж компани бий. Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийгээд л явж байгаа залуу. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага.  

Том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүнийхээ хувьд би олон хүнийг гомдоож эрх ашгийг нь зөрчжээ. Надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан. Сэтгэл зүйн хувьд үргэлж бэлэн амьдарч байсан.

Засгийн газраас авлигын эсрэг тэмцэж байна. Авлига авсан нь нотлогдвол 12 жил хорих ялтай болсон. Дээр нь Засгийн газраас 11-р сард улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал одоо яригдаж буй бүх хардлага сэрдлэг бүрэн шийдэгдэнэ. 

Намайг “данх, жижүүр” гэж янз бүрээр л хэлдэг. Одоо гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд болон гэр бүлийнхэн ч ойлголт авсан байх.

Сая 20 жил улстөржсөн манай улсын хувьд 1-рт эрэмбэлэгдэх Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт маш чухал үйл явдал боллоо. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх шиг боллоо. Дуулиан дээр илүү төвлөрөх шиг боллоо. Энэ бол биднийг хирсүү байхыг сануулж байна.

Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна.

Эцэст нь хэлэхэд, Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Хоёрдугаарт, Надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Харин Баялгийн сангийн хууль, улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэхэд саад болж, энэ асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн ялаанууд байгаа.

Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар миний итгэл үнэмшил, үзэл санааг бөхөөж бөхөөж чадахгүй, битгий горьд. Зорьсон асуудлынхаа төлөө миний хувьд хатуугийн хатуу тэмцэнэ гэдгээ хэлье.

Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663480
1 эможи

Монгол хүн
2025-05-19 08:14
Ерөнхий сайдаа дэмжиж байна. Манай улсад дэндүү их хулгай хийсэн том луйварчид бас тэдний гар хөлүүд үхэхийнхээ өмнө үхэр буугаа тавьж байна
Zochin
2025-05-18 21:49
Odoo bolno, agaaraa unsh
Зочин
2025-05-18 09:42
Оюунэрдэнэ ээ? Чиний хийж хэрэгжүүлж дууссан ажил хаана байгаа юм бэ. Эхлээд Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантоглойн нүүрс, тэр их авлига хулгай, нөгөө 5 Ш ажиллагаа гээд ер нь хаана хэрэгжсэн ажил байгаа хэлчих.Үнэхээр худалч. Наад ямарч тооцоо судалгаа, төсөвгүй, тодорхойгүй балархай ажлыг чинь ард түмэн бид үнэмшээд байна гэж бодов уу, Чи зөвхөн Х.Баттулгын мухар төмөрзамыг л холбох ажлыг хийж магадгүй байна. Тэр нефютйн үйлдвэрээ босго л доо.
Зочин
2025-05-18 09:21
Оюунэрдэнэ та эрүүл мэндээ эхлээд үзүүлж эрүүл эсэхээ тодорхойлуул. Улс орны төрийг барилцана гэдэг чиний хэлээд яриад хуураад байгаа шиг арга заль мэхээр нийж болдоггүй ажил гэдгийг чи улсын хөгжил доротйтж, нийгэм эдийн засаг доод түвшмндээ очсоноос харж байгаа биз дээ. Чи нөгөө л херо- ийн найруулсан жүжүгээр яваад худлаа яриад, зальдаад байхад болоод байх юм шиг санаад байна. Нөхөөр чи оддоо улсаа бодоод одоо зайл.Монголын төрд ийм муухай заль мэхтэй, боловсролгүй, улсаа боддоггүй, үнэхээр гайхамшигтай арга зальтай, энэажилд бүүр мэргэшсэн ёстой хэлэх муухай уг олдохооргүй хүн дүрт хо шаар төрд байсангүй. Одоо хурдан зайл. Чиний өөрийн чинь хүмүүжүүлсэн хүүхдэд элдэв юм ярихгүй. БЧ өөрөө дараа нь яадагсанж. Чиний хэрэг. Ч Дахин хэлэхэд, гуйхад чи Монголын минь төрөөс хурдхан зайлж үз.
Цоогий
2025-05-17 19:45
бүр сайн шалгуулаа, бөгж хамаагүй жижиг асуудал шдээ, машин сонин байна манайд 2 хон байдаг машины үнэ хэд вэ
Иргэн
2025-05-17 18:11
Ерөнхий сайдаа дэмжиж бна. Зөвд зөөлөн бурууд хурц байгаарай. Бүү шантраарай.
Зочин
2025-05-17 16:43
Огцор оо. Ерөнхий сайдаа
keyboard_arrow_up