“Эрдэнэс таван толгой“-н захирлаар яригдаж буй БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат ₮1,4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮1 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Үндэсний Аудитын газрын дарга болсон С.Магнайсүрэнгийн томилгоо дуусаагүй байхад дараагийн дарга нарын нэрс тодроод эхэлжээ.
Тодруулбал, "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүн байсан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс таван толгой"-н захирлаар тун удахгүй томилно гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Түүний хувьд 2021 оны аравдугаар сараас “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.
Тэгвэл “Эрдэнэс таван толгой“-н захирлаар яригдаж буй БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮439 сая 
Гэр бүлийн орлого: ₮41сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Зуслангийн байшин-1, Орон сууц -3/
Тээврийн хэрэгсэл: ₮322 сая /Суудлын жижиг машин,Samsung QM5, Жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 450 нийт 2 машинтай /                                                                                                                                                         Мал аж ахуй: ₮24 сая /Адуу-30/
Газар: ₮0 сая  
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 тэрбум 
Хадгаламж: ₮79 сая
Авлага:  ₮627 сая
Зээл:  ₮1 тэрбум гэж мэдүүлжээ.
										
								
								
								
								
								
							
								
								
								
								