“Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар яригдаж буй ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал ₮589 саяыын 2 ОРОН СУУЦ, ₮354 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 5 сарын 09

Arslan.mn

Үндэсний Аудитын газрын дарга болсон С.Магнайсүрэнгийн томилгоо дуусаагүй байхад дараагийн дарга нарын нэрс тодроод эхэлжээ.

Тодруулбал, БНХАУ-д Элчин сайд байсан, Онцгой байдлын дарга асан Т.Бадралыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар тун удахгүй томилно гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Тэгвэл  "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар яригдаж буй Т.Бадралын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮158 сая 
Гэр бүлийн орлого: ₮126 сая
Орон сууц барилга байгууламж: ₮589 сая /Зуслангийн байшин-1, Орон сууц -2/
Тээврийн хэрэгсэл: ₮184 сая /Суудлын жижиг машин,Mazda,Суудлын жижиг машин Audi, Q7 /                                Мал аж ахуй: ₮8,5 сая /Хонь-85/

Газар: 7 сая  /Ашиглах-0.07га-1, Эзэмших-1250м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮49 сая
Хадгаламж: ₮354 сая
Авлага:  ₮37 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663346
0 эможи

keyboard_arrow_up