О.Алтангэрэл: Гэр бүлийн хуулийг өргөн барьж, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

2025 оны 5 сарын 07

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод эргийн сайд О.Алтангэрэл "Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгаалалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгох чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд онцгой анхаарч ажиллах, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмын судалгааг хийж, онцгой анхаарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

Мөн олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хамгаалагдах ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын харуул хамгаалалтын тал дээр онцгой анхаарч ажиллах, мөн Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалалтад амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд зохих арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663290
0 эможи

keyboard_arrow_up