“ЭТТ“-н Дотоод хяналтын газрын захирлаар АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байсан Т.Хатантөмөрийг томилжээ

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад засаг хамтран барьж байгаа МАН, АН, ХҮН намаас дэд даргын статустай бүтээмж, хяналтын менежерүүдийг томилоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тухайлбал,  улсын төсвийн гол ачааг үүрч, нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилоод байгаа билээ.

Тэгвэл үүний хажуугаар тус компанид дахин нэг сонирхолтой ТОМИЛГОО хийгджээ.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн газрын захирлаар АТГ-ын мөрдөн шалгах чиг үүрэгтэй албаны даргаар ажиллаж байсан Т.Хатантөмөрийг томилжээ.

Т.Хатантөмөр нь гадаад улсад мөрдөгчийн сургуулийг төгссөн бөгөөд АНУ, Сингапур, Хонгконг, Европын холбооны улсуудын хууль сахиулагчдыг бэлтгэдэг дамжаанд мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж. Тэрээр, 15 жил авлигал, эдийн засаг, мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх чиглэлээр мэргэшсэн төрийн тусгай алба хаагч гэнэ.

Товчхондоо, улс төр, бизнесийн хувийн хүрээллийнхний ашиг сонирхол "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай бүгд холбогддог гэгддэг. 

Тэгвэл энэ томилгоог дараагийн нүүрсний хулгай, хууль бус тендерийг таслан зогсоох зорилготой хийгдсэн  гэж ойлгож болохоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663176
1 эможи

Шудрага иргэн
2025-05-16 15:57
Маш зөв томилгоо. Төсөв бүрдүүлэгч ЭТТ компанийн авлигын гэмт хэрэг үүгээр таслагдаж байгаа юм байна. Сайн ажиллаарай
irgen
2025-05-16 11:33
heniig hamgaalad avsn shagnal be
Пүрэвдорж.
2025-05-15 21:28
Мундаг залуу шүү. Амжилт хүсье.
Irgen
2025-05-15 20:50
Zuv shuu, olon ulsad bdag jishig
keyboard_arrow_up