Л.Энх-Амгалан: НДШ-ийг бууруулах ямар ч боломжгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар тодрууллаа.

Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ямар ч боломжгүй.  Үнэнийг хэлэхэд НДШ-ийг 1-2 хувь бууруулах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр НДСан өөрөө алдагдалтай сан болчихоод байна. Жил бүр улсын төсвөөс 1.6 их наядын татаас авч байгаа. 

НДШ-ийг 1 хувь бууруулах юм бол 265 тэрбумаар,  2 хувь бууруулахад 530 тэрбумаар тасарна.  Нийгмийн даатгалын сан орлогогүй болоод байвал ирээдүйд бидний авах тэтгэврийн санд эрсдэл учирна л гэсэн үг.

Ирээдүйд бид хэр зэрэг тэтгэвэртэй байх уу гэдэг чинь НДШ шалгаална.  Өнөө маргааш зовлонгоос болж НДШ-ийг буулгаж болохгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663170
1 эможи

Зочин
2025-05-01 11:39
Энэ балайг огцруулаачээ!!! Боловсролыг самарсан шоучин!
Зочин
2025-04-30 19:48
Дээр нь бас ЭМД ыг албан журмынх болгох гээд санал авах гээд байгаа шүү!!
irhen
2025-04-30 18:42
нийгмийн даатгалаа бууруулахгүй бол иргэд чинь сөхөрч уналаашдээ иймэрхүү п**да нарийг яах сонгодог юм бэ.
keyboard_arrow_up