“ЭТТ“-д менежерээр томилогдсон С.Баярмөнхийн орлого “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар ажилласан хугацаандаа ₮6 саяас ₮857 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад засаг хамтран барьж байгаа МАН, АН, ХҮН намаас дэд даргын статустай бүтээмж, хяналтын менежерүүдийг томилоод байгаа.

Тэгвэл улсын төсвийн гол ачааг үүрч, нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилоод байгаа талаар өмнө бид мэдээлсэн.

Тухайлбал, МАН-аас "ТV8" телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Баярмөнхийг  "Эрдэнэс Тавантолгой"-д Бизнес хөгжил хариуцсан менежерээр томилжээ. 

С.Баярмөнхийн хувьд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 онд "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан аж. 

Тэгвэл МАН-аас "Эрдэнэс Тавантолгой" компанийн Бизнес хөгжил хариуцсан менежерээр томилогдсон С.Баярмөнхийн 2022 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр 2021-2022  онд Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар  ажилласан хугацаандаа өөрийн жилийн орлого нь 6 саяас 857 сая төгрөг болж огцом НЭМЭГДЭЖ, харин  гэр бүлийн орлого нь 1.8 саяас 208 сая төгрөг болж мөн  нэмэгдсэн байжээ.

Мөн хадгаламж нь дээрх хугацаанд 787 саяаас 4,4 тэрбум төгрөг болж тус тус нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮857 сая
Гэр бүлийн орлого: ₮208 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум /орон сууц-2, Авто зогсоол-1, Дуусаагүй барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1,4 тэрбум

  • Өмчлөх-246м2-1, Өмчлөх-249м2-1, Өмчлөх-255м2-2, Өмчлөх-266м2-1, Өмчлөх-289м2-1, Өмчлөх-320м2-1, Өмчлөх-326м2-1, Өмчлөх-354м2-1, Өмчлөх-380м2-1, Өмчлөх-541м2-1, Эзэмших-180 м2-1 нийт 12 ГАЗАРТАЙ

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮4,4​​ тэрбум
Авлага:  ₮1,1 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663150
0 эможи

уншигч
2025-04-30 21:41
эрдэнэс силвер ресурс-т ажилласан хувь техниктэй иргэд 24 оны 09-р сараас хойш ажилласан хөлсөө авч чадахгүй хохирч байгаа
Зочин
2025-04-30 16:55
Нэг хүн ийм газар өмчлөх эрхгүй биз дээ. 1 л баймаар юм. Бусад нь эзэмших баймаар юм. Ямар хачин юм бэ, болж байгаа юм байх даа
keyboard_arrow_up