“ЭТТ“ компанийн Бүтээмжийн менежерээр томилогдсон Б.Мөнхболд ₮700 саяын 2 ОРОН СУУЦ, ₮120 саяын АВЛАГАТАЙ
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад засаг хамтран барьж байгаа МАН, АН, ХҮН намаас дэд даргын статустай бүтээмж, хяналтын менежерүүдийг томилоод байгаа.
Тэгвэл улсын төсвийн гол ачааг үүрч, нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилоод байгаа юм.
Тухайлбал,
- МАН-аас С.Баярмөнхийг Бизнес хөгжил хариуцсан менежер,
- Ардчилсан намаас Н.Пунцагийг Хяналтын менежер,
- ХҮН намаас Б.Мөнхболдыг Бүтээмжийн менежерээр томилуулжээ.
Тэгвэл ХҮН намаас "Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүтээмжийн менежерээр томилогдсон Б.Мөнхболдынын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Б.Мөнхболдын тухайд 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас хойд бүсэд нэр дэвшсэн ч ялагдсан.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮85 сая
Гэр бүлийн орлого: ₮2 сая
Орон сууц барилга байгууламж: ₮700 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Harrier/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-600м2, Өмчлөх-750м2 хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮5 сая
Авлага: ₮120 сая
Зээл: ₮97 сая гэж мэдүүлжээ.









