Хоосон хотын даргаар томилогдсон Б.Саранчимэг ₮1,1 тэрбумын 2 ОРОН СУУЦ,₮226 саяын үнэлгээтэй МАШИНТАЙ

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлт хийсэн. Энэ хүрээнд өнгөрсөн сараас эхлэн эхнээсээ хоосон хотуудын захирагч нарыг томилоод буй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг Хөшигийн хөндийн шинэ хотын төсөл хариуцсан захирагчаар томилсон байдаг.

Түүний хувьд  2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч сонгуулиар Говийн бүсэд нэр дэвшсэн ч иргэдийн саналыг авч чадаагүй билээ.

Тэгвэл Хоосон хотын даргаар томилогдсон Б.Саранчимэгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮47 сая
Гэр бүлийн орлого: ₮26 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-2, Авто зогсоол-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮226 сая /Суудлын жижиг машин Toyota, Camry, Суудлын жижиг машин Jeep, Wrangler  маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮112 сая /Хурдан удмын адуу-6, Адуу-16, Үхэр-8/
Газар: ₮2 сая /Эзэмших-1га, Ашиглах-1050м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮19 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663088
0 эможи

keyboard_arrow_up