₮77 тэрбумын зөрчил илэрсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Н.Будбаяр жилийн ₮193 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,6 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Одоогоор Төрийн өмчит 122 компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс  ердөө 5 компани нийлээд 4 их наядын ашигтай ажиллаж, 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг ЗГХЭГ-аас мэдэгдсэн. 

Тэгвэл Төрийн аудитын байгууллагаас төрийн өмчит компаниудын 2024 оны санхүүгийн тайланд шалгалт хийжээ. 

Тухайлбал, Аудитын шалгалтаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санхүүгээс нийт 77 тэрбум төгрөгийн зөрчил илэрч ,  нэг төлбөрийн акт, 10 албан шаардлагыг аудитын байгууллагаас хүргүүлжээ. 

Үүнд: 

  • Компанийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулснаар 2.8 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан.
  • Ажлын үр дүнг харгалзан үзэлгүйгээр Тээврийн удирдлагын хэлтсийн ажилтнуудад жилийн эцсийн урамшуулалд 42.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн.
  • Гүйцэтгэх захирлын тушалаар нийт 50 сахилгын шийтгэлтэй ажилтанд улирлын үр дүн болон жилийн эцсийн  жилийн эцсийн урамшуулалд 290 сая төгрөгийн зөрчил гаргасан.
  • Нэг газар эзэмших эрх хүчингүй болсонтой холбоотойгоор 7.4 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан зэрэг нийт 77 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Ингэж ашиггүй ажилладаг "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр  энэ оны нэгдүгээр сараас  Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржав томилогдон. Харин  тус компанийн өмнөх удирдлагаар Н.Будбаяр  2023 оны долдугаар сараас эхлэн ажиллаж байсан.

Тэгвэл тус төрийн өмчит компанийн өмнөх болон одоогийн удирдлагуудын ХОМ-ыг танилцуулж байна.

Arslan.mn

2024 онд ₮77 тэрбумын зөрчилтэй ажилуулсан  "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн өмнөх захирал  Н.Будбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний  хувьд сард 15,6 сая төгрөгийн цалин авдаг талаар өмнө бид мэдээлж байсан.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮193 сая
Гэр бүлийн орлого: ₮574 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,6 тэрбум /орон сууц- 2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮57 сая /Суудлын жижиг машин,BMW, Жийп болон туулах чадвар өндөр,Nissan  X-Trail/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-2/
Газар: 7 сая /Эзэмших-430м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮94 сая
Авлага:  ₮118 сая
Зээл:  ₮107 сая гэж мэдүүлжээ.

Харин хугацаанаасаа өмнө огцорсон ч  "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон  Б.Дүгэржавын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮12 сая
Гэр бүлийн орлого: ₮25 сая
Орон сууц барилга байгууламж: ₮195 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮692 сая 

  • /Жийп болон туулах чадвар өндөр Land Rover V1,
  • суудлын жижиг машин Volvo 960 ,
  • том оврын ачааны машин хоёр ,
  • Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570,
  • Суудлын жижиг машин Honda Fit зэрэг нийт 6 тээврийн хэрэгсэлтэй /

Мал аж ахуй: ₮185 сая / Адуу-101, Сайн үүлдрийн үхэр-10, Үхэр-68/
Газар: ₮155 сая /Өмчлөх-0.36га, Эзэмших-10 га зэрэг хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮16 сая
Авлага:  ₮182 сая
Зээл:  ₮93 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр үүсгэж байгуулагдсан. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компани “Ганшуунсаухайт шилжүүлэн ачих терминал”, “Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв”, “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 22 км төмөр зам”, “Гашуунсухайт-Ганцмод зам” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663029
1 эможи

Иргэн
2025-04-25 11:28
Тамд очоосой
B
2025-04-25 10:54
Shuud shorond hii ed hurungiig n huraa zovlon uzuul hamraar n gazar shaalga
keyboard_arrow_up