“Эрчист Монгол“ ХХК-ийг Бүтээмжийн менежерээр томилогдсон Б.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй

2025 оны 4 сарын 22

Arslan.mn

"Эрчист Монгол" ХХК-ийг байгуулж, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэхээр болсон.

Тэгвэл тус компанийн Засаглал, Ил тод байдал хариуцсан менежерээр АН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга асан Б.Энхболдыг томилжээ.

Түүний хувьд АН-ын Намын олон нийтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Хүний Нөөцийн Академийн захирал, Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, СБД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. 

“Эрчист Монгол“ ХХК-ийг Бүтээмжийн менежерээр томилогдсон Б.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй. Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮43 сая
Гэр бүлийн орлого: ₮40 сая
Орон сууц барилга байгууламж: ₮330 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮5 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, "Эрчист Монгол" ХХК-ийн харьяанд, Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд, Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц, “Тавантолгой дулааны цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд, “Эрчим хүчний үндэсний төв”, “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК багтаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662949
0 эможи

Баяр
2025-04-22 15:01
АН-ын залуучуудаас мэдлэг боловсролтой залуучуудын нэг нь гэж боддог. Энхболд байсан хөрөнгө мөнгөө гэр бүлээр АНУ-ыг зорьж өөрийн болон хүүхдүүдынхэн эрдэмд боловсролд зориулсанг найзууд нь АН-ын нөхөд нь мэднээ. Бие засаад Гэрээ засаад Төрөө засах чадвартай залуу улс төрч шүү
Зочин
2025-04-22 13:56
Хотын завгүй амьдралд товч
Зочин
2025-04-22 13:24
Энэ нөхөр чадамжгүй улам дордуулна шүү мөнгө идэх Доржхандын хүмүүс мафи бүлэглэлийн ноходууд болимоор юмаа
keyboard_arrow_up