БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга болсон Б.Жаргалмаа  ₮116 саяын үнэлгээтэй МАЛТАЙ, ₮207 саяын АВЛАГАТАЙ

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилогджээ.

Тодруулбал, Өнгөрсөн сарын 13-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар түүнийг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилсон байна.

Тэгвэл БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн дарга болсон Б.Жаргалмаагийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮62 сая
Гэр бүлийн орлого: ₮13 сая
Орон сууц барилга байгууламж: ₮150 сая /Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮116 сая /Адуу-50, Хонь-280, Сайн үүлдрийн үхэр-30, Хурдан удмын адуу-2/
Газар: ₮160 сая /Эзэмших-128м2-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-700м2-2 нийт дөрвөн газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮235 сая
Хадгаламж: ₮6 сая
Авлага:  ₮207 сая
Зээл:  ₮49 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Б.Жаргалмаа нь 2020-2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тухайн үед УИХ-ын чуулганы танхимд сайн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүлээлт үзэгч олонд нь байсан. Гэвч парламентад сайн сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэхээс илүү намын батлахтай гишүүний ажлаа хийсэн нэгэн. Б.Жаргалмаагаар овоглох хуулийн төсөл байхгүй ч 2021 онд сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүйг хэлж, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамт Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662904
0 эможи

Зочин
2025-04-21 15:42
МАН терийг данхайлгаж, хариуцлагагуй, хяналтгуй болголоо!!! Мэдлэг боловсролгуй улаан шоучид улс удирдаж тоглох юм!
Зочин
2025-04-21 10:18
энэ сдануудад монгол улс өртэйму.эднээс чадварлаг залуус байгаа шдэ.энийг болимоор байна шүү
keyboard_arrow_up