Л.Гантөмөр:Евроазийн хэлэлцээрээс айх шаардлагагүй, Монголын үйлдвэрлэгчдэд ашигтайг би батлан хэлье
Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээрийн асуудлаар Шадар сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.
Тэрбээр " “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэж байдаг. Урт хугацааны төрийн хөгжлийн бодлого маань ажил хэрэг болох мөч дээрээ ирсэн. Төрийн бодлогод үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нэгдүгээрт.
Үндэсний үйлдвэрлэгчид хамгаалалтад орсон. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч айдасгүй байж болно. Улаанбуудай, өндөг, төмс хүнсний ногоо гэх мэтчилэн бараа бүтээгдэхүүн бүрэн хамгаалалтад орж, монголдоо үйлдвэрлэнэ гэдэг бодлого тууштай хэрэгжих хэлэлцээр хийгдэж байгаа.
Махаа экспортод гаргахад 40 хувийн татвар тэглэгдэнэ. Гаалийн татваргүй манай мах экспортод гарна гэсэн үг. Ноолууран хувцас мөн гаалийн татваргүй болно. Нэг ёсондоо гааль дээр татвар төлөхгүйгээр манай бараа евразийн зах зээл рүү орж байна. Ингээд цаашаа тэр зах зээлд манайхны өрсөлдөх чадварын асуудал үлдэнэ.
Евразийн хэлэлцээрээс айх шаардлагагүй,Монголын үйлдвэрлэгчдэд ашигтайг би батлан хэлье" гэв.









