О.Алтангэрэл: ЗГ-аас “Ухаа худаг”-ийн асуудлыг өргөн бариад 31 хонож байхад УИХ-аас тов өгөхгүй, хэлэлцүүлэхгүй байна

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Ухаа худгийн асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.

Тэрбээр "Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр Төгрөг нуурын ордтой холбоотой шалгах ёстой материалууд байна гэдгийг танилцуулсан. Танилцуулгад мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүд дурдагдсан. Н.Учрал сайд материалуудаа АТГ-т шилжүүлсэн гэж ойлгосон.

Засгийн газар Ухаа худгийн ордтой холбоотой асуудлыг хэлэлцээд 54 хонож байна. УИХ-д албан тоотоор хүргүүлж, тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхийг хүлээж байна. Яагаад энэ асуудлыг УИХ хэлэлцэхгүй байна вэ.

Хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйл байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд танилцуулж, ард түмэнд юу болоод байгааг харуулмаар байна. Монголын ард түмний хүртэх ёстой баялгийн талаарх асуудал ярьж байхад цаг зуурын чимээ шуугианд саатмааргүй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662856
0 эможи

Зочин
2025-04-17 17:31
Ухаа худаг яах вэ монгол хүмүүсийн гарт байгаа. Харин тэр нисэхээ оросуудад өгөх гээд байгаа явдлыг зогсоогоод болиулаад өгөөрэй. Гадны хүнд л юмаа өгмөөргүй байна шүү.
keyboard_arrow_up