Н.Учрал “Төгрөг нуурын орд“-той холбоотой асуудлыг шалгуулахаар баримт материалаа АТГ-т хүргүүлжээ
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай.Та нотол гэсэн, надад хөдөлшгүй 507 нүүр баримт байна. АТГ-т өгч шалгуулна" гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Төгрөг нууртай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад зохицуулахыг долоо хоногийн хугацаа өгсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны бичиг мэдээлэл ирээгүй байна. Би хариуцлагатайгаар хэлье, Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн, би нотолчихъё."Төгрөг нуурын орд" газрыг худалдсан санхүүгийн схемтэй холбоотой 507 нүүр баримт байна. Монгол Улсын ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль зөрчиж “Төгрөг” нуурын орд газрыг гадны иргэдэд зарсан болохыг баримтаар нотолж байна. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор, АТГ-т бүх баримт материалыг хүргүүлж шалгуулахаа мэдэгдэж байна." гэв.
Тэгвэл Н.Учрал “Төгрөг нуурын орд“-той холбоотой асуудлыг шалгуулахаар баримт материалаа АТГ-т хүргүүлжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд“-той холбоотой баримтуудаа АТГ-т хүргүүлсэн гэж ойлгож байгаа" гэв.









