Төгрөг цаас болж, долларын ханш өдөр бүр эрчимтэй өсөж байхад Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нар мэдээгүй, сонсоогүй юм шиг л...

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Сүүлийн саруудад ам.долларын ханш өдөр бүр өсч, монгол төгрөгийн ханш унасаар байна. Өчигдрийн байдлаар /2025.04.16/ Найман шарга валют арилжааны захад ам.доллар худалдах ханш 3,562 төгрөг байгаа бол худалдан авах үнэ 3,555 төгрөг гэж байв.

Ам.долларын ханш өдөр бүр эрчимтэй өсөөд байхад эрх баригчид, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээгүй, сонсоогүй юм шиг л байна.

Сангийн сайдын хувьд, нөгөө л ярьдаг юм ярина."Өнөөдрийн байдлаар вальютын нөөц 5.2 тэрбум ам. долларт хүрлээ. Цаашид ханшийг буулгах арга хэмжээг авч ажиллана л... " гэнэ. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн найман шаргын хэдэн ченжрүү буруугаа булзааруулж, нээлтийн ёслол хэсээд завгүй гүйсээр... 

Ам.долларын ханш өсөх тусам үүнийг дагаад төгрөгийн ханш унаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байна. 

Өдөр бүр хүнсний дэлгүүр орох бүрт бараа, бүтээгдэхүүний үнэ 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь СААРАЛ ОРДОНД СУУЖ байгаа дарга нарт мэдрэгдэхгүй биз ээ. 

Гэтэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хэцүүдэж байна. Цаашид улам хэцүүднэ гэдгийг ч салбарын хүмүүс анхааруулсаар байна.  

Тухайлбал,  Эдийн засагч Н.Энхбаяр хэвлэл өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн онд валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц нэмэгдэж байгаа нь сайн. Гэхдээ өнгөрсөн оны 5 тэрбум ам.доллар, энэ оны таван 5 ам.доллар хоёр маш ялгаатай. Одоо импорт өсөхөөр валютын нөөцийн хэмжээ нь буураад таван тэрбум ам.доллар гурван сарын импортыг нөхөх дайны болж хувирч байна. Дансандаа дөрвөн тэрбум ам.долларын нөөцтэй мөртлөө гурван сарын импорт нөхөж чадахгүй болох нь байна шүү дээ. Энэ чинь өөрөө эрсдэл байхгүй юу. Гадаад худалдаан дээр маш ухаалаг бодлого баримтлахгүй бол шууд хямралд орно гэсэн үг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг л эрдэмтэн судлаачид бид санал болгоод байгаа. Гэтэл аливаа бодлого шийдвэр гаргахдаа судлаачдын үгийг сонсохгүй байна. "Ажлаа сайн хийж байна" гэж магтуулах гэж байгаа оролдлого манай сайдуудад байна. Шийдвэр гаргах түвшний хуимүүс ийм байж болохгүй" гэдгийг хэлсэн юм.

Энэ чинь л Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бодлого чинь биш байна гэдгийг харуулж байна шүү дээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662835
1 эможи

Зочин
2025-04-18 20:15
Ард иргэдийг албаар ядууруулах бодлого бариад байгаа юм уу? Ямар учиртай юм бэ?
Зочин
2025-04-18 18:30
javhlan zailaarai
Зочин
2025-04-18 12:34
Жавхлан Лхагьасүрэн 2 ыг солихгүй бол ханшаа улам л алдна
Зочин
2025-04-18 12:20
ХҮРЭЛБААТАРЫГ ЖАВХЛАНГААР СОЛИО ТЭР ЛХАГВАСҮРЭНГЭЭ ЗАЙЛУУЛААД АРАЙ ТОЛГОЙТОЙ ХҮН ТАВЬ
Зочин
2025-04-17 15:30
монголбанк нь Голомт банктай 100 тэрбум төгрөгийн алдагдалтай своп хийгээд , өөрсдөө ханшийн алдагдлаа үүрээд байхаар доллар өснө. АТГ энэ монголбанкны своп интервенцүүдийг шалгах хэрэгтэй
ДТ
2025-04-17 11:48
Сангийн сайд бидний толгойг худлаа үгээрээ хуурч вальютын нөөц хэмэгдсэн гэх үгээр хуурч Монгол банкны ерөнхийлөгч ямарч бодлогын арга хэмжээ авахгүй элчингээр явах талаараа бодоол байгаагаас вальютын ханш тэнгэрт хадлаа Ер нь сангийн сайдын худлаа ярих хирээс хэтэрлээ энэ хүнээ их хурал өөрчилж байж монголын эдийн засаг зөв голдиргондоо орно
Зочин
2025-04-17 10:13
Гол нь Монгол банк албан ханшаа тогтвортой бага багаар буулгах ёстой. Ард түмэн тэнэг биш мөнгөө доллар болгоно шүү дээ. Сэтгэл зүйгээр хэт тоглож савлуулж бна.
Ташуурдагч
2025-04-17 09:37
Тийм л дээ. Эртхэн арга хэмжээ урьдчилж авах нь зөв байх даа. Тооны цаана чанар чансаа гэж байдагдаа . Тооноос чанарт гэдэг гэтэл чанараас тоо руу яваад ард олныг хуураад л байгаа юм биш үү.
keyboard_arrow_up