Б.Жавхлан: Өнөөдрийн байдлаар вальютын нөөц 5.2 тэрбум ам. долларт хүрлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн 7 хоногт гол түүхий эдийн экспорт нэмэгдсэн. Он гарснаас хойш 278 сая долларт хүрсэн нь энэ оны хувьд өндөр дүн, өнгөрсөн 7 хоногоос 40 гаруй сая ам.доллароор илүү байна.Эдгээр үзүүлэлтүүд валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн.
Он гарснаас хойш Төв банкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон. Цаашид ханшийг буулгах арга хэмжээг авч ажиллана.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Нэгдүгээрт, боомтууд дээр зөв эрэмбэлж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт биет хэмжээг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төмөр зам дээр гартал өртгийг бууруулахыг тээврийн болон нүүрсний компаниудад үүрэг өгсөн.
Засгийн газрын болон Монголбанкны ч хийх ажил гэж бий. Нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулах нь Засгийн газрын ажил. Интервенц хийх нь Монголбанкны ажил. Тал талаас хийх ажлаа хийж байна. Засгийн газрын зүгээс хийх ажлаа хийж, экспортыг нэмэгдүүлэх тал дээр ажилласаар байна. " гэв.









