“Тавантолгой төмөр зам“ ХХК-д бүтээмжийн менежерээр томилогдсон Э.Тамир ₮5,4 тэрбумын 6 ОРОН СУУЦ, ₮2 тэрбумын үнэлгээтэй 350 АДУУТАЙ

2025 оны 4 сарын 15

Arslan.mn

“Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер” гэх Төрийн хэмнэлтийн хуулиар хориглосон орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилсон нь олны шүүмжлэлийг дагуулж буй.

Хамгийн ноцтой нь "“Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер”-ээр мэргэжлийн бус “намчин буюу улс төрч” нарыг томилж байгаа бөгөөд одоогоор 42 ийм албан тушаалтныг томилсон байх ба ойрын үед 100 гаргах гэж байна" гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлсэн.

Хяналтын менежер 6 орчим сая төгрөгийн цалинтайгаас гадна хувийн жолоочтой албан тушаал аж.

Тухайлбал, АН-аас "Тавантолгой төмөр зам" ХХК-д хяналт, бүтээмжийн менежерээр Э.Тамир томилогдсон.  Түүний хувьд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшиж байсан.  Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хам­гааллын дэд сайдаар ажиллаж байсан нэгэн.

Тэгвэл хяналтын менежерээр томилогдсон Э.Тамирын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮50 сая
Гэр бүлийн орлого: ₮2,4 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮5,4 тэрбум /орон сууц -6, амины орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮720 сая /Тусгай зориулалтын төхөөрөмж 1, Жийп болон туулах чадвар өндөр 1, Жийп болон туулах чадвар өндөр Ford, F150  нийт гурван тээврийн хэрэгсэлтэй /                                                                        Мал аж ахуй: ₮2 тэрбум /Хурдан удмын адуу-350/                                                                                                      Газар:₮167 сая  / Эзэмших-4929м2, Эзэмших-900м2, Өмчлөх-4997м2 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 тэрбум
Хадгаламж: ₮130 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662787
0 эможи

зочин
2025-04-17 11:52
50 сая тогрөгний орлоготой байж 5,4 тэр бум төгрөгөөр яаж энэ их орон сууцыг авч чадаж байна аа Үнэхээр локиг алга
Зочин
2025-04-16 07:38
Оюунэрдэнэ монголыг самарч байна доо нээрээ
Zochin
2025-04-15 12:41
Bayan agaa bn oo
keyboard_arrow_up