ХАНГАЙН БҮС: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна.

Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.

Arslan.mn

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662772
1 эможи

Зочин
2025-04-14 22:14
Нэгдмэл цогц бодлогогуй, чадваргуй, хариуцлагатай данхайсан тер шоудахаас цаашгуй бна!!!
keyboard_arrow_up