Эрчим хүчний ТӨК-иудыг нэгтгэн удирдах болсон Г.Амартүвшин ₮6,8 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮478 саяын АВЛАГАТАЙ

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

"Эрчист Монгол" ХХК-ийг байгуулж, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэхээр болсон.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ.

Тус компанийн харьяанд, Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд, Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц, “Тавантолгой дулааны цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд, “Эрчим хүчний үндэсний төв”, “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК багтаж буй.

Тэгвэл Эрчим хүчний ТӨК-иудыг нэгтгэн удирдах болсон УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшиний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮141 сая
Гэр бүлийн орлого: ₮379 сая
Орон сууц барилга байгууламж: ₮6,8 тэрбум /орон сууц -4, авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮170 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol /
Мал аж ахуй: ₮17 сая /Сайн үүлдрийн ямаа-170/
Газар: ₮0 сая газаргүй
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮500 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага:  ₮478 сая
Зээл:  ₮90 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662758
0 эможи

keyboard_arrow_up