Б.Жавхлан: Төв банкны шийдвэр маш зөв. Бид өрхийн орлогыг дэмжиж байна гээд ЦАЛИН, ТЭТГЭВЭР бүх юмыг нэмсэн

2025 оны 3 сарын 31

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Очирбат "Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмлээ. Ачааны хүнд нь ард түмний нуруун дээр ирж байна. Сүүлийн дөрвөн жил салбарын сайд хийсэн Б.Жавхлан та энэ асуудлыг юу гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд маш их төсвийг инфляцыг "барина" гэж зарцуулсан. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ бодлогын хүү өсчихлөө.

 “Шинэ хоршоо“, “Хүнсний хувьсгал“, “Цагаан алт“ гээд 3 хөтөлбөрт нийт 3,5 ИХ НАЯДЫГ зарцууллаа үр дүн байна уу". ХХААХҮЯ "халамжийн яам" болчихсон" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Төв банкны шийдвэр маш зөв. Төв банкны бодлогын нэгдүгээр асуудал нь төгрөгийн худалдан авах чадвар. Энэ сувгаараа ард иргэдийн өрхийн орлогын эдийн засгийн байдлыг хамгаалж байна гэсэн үг. Зээлийн асуудал гурав, дөрөвдүгээр асуудал гэж үзжээ энэ удаа. Макро бүх үзүүлэлтүүдийг нэг дор бүгдийнг эерэг барих боломж байдаггүй.

Бид өрхийн орлогыг дэмжиж байна гээд цалин, тэтгэвэр бүх юмыг нэмсэн.

Энийг дагаад хэрэглээ нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл бага учраас импортод очиж суудаг. Энэ нь ханшид эргээд инфляцид нөлөөлдөг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662470
1 эможи

DR. ADITY
2025-04-14 13:55
Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: https://www.drpradhanurologist.com/ Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах. Хүндэтгэсэн.
Зочин
2025-03-31 23:36
Ккк, Цалин тэтгэвэр 6 хан хувь. Татвар татаас нь 300-500 хувь!!!
Үйлс Билгүүн
2025-03-31 15:12
Замбибвай улсад 3 жилийн өмнө үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж,тэгтэй тэнцсэн учраас тус улс арга буюу үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчингүй болгож.АНУ-ын доллар,Хятадын юань-иар дотооддоо арилжаа хийсэн явдал гарсан. Тус улсын иргэд хурааж хуримтлуулсан тэрбум тэрбум үндэсний мөнгөн тэмдэгтээ шатааж байсан гашуун туршлагаас манай төр засаг,ард иргэд сургамж авч,хаана хаанаа жаахан ухаантай хандах хэрэгтэй байх аа.
Зочин
2025-03-31 15:00
Хулгайчидтай юу ч ярихав
keyboard_arrow_up