Н.Учрал: “Стандартын тухай хуулийг УИХ-д өргөн барина

2025 оны 3 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "  Атрын-IV аяныг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн бүс нутагт ажиллана. Газар дээр нь очиж тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ.

Зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, захиргааны зарим актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан. 

Иргэн ямар нэгэн зөвшөөрөл авах гээд очихоор иргэний үнэмлэх, нотариатаар батлуулах зэргийг шаарддаг, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ нэхдэг гэдэг нь 11-11 төвд ирсэн гомдол мэдээллүүдээс илтэд харагдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ирсэн санал гомдлын 80 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 170 зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан.

Засгийн газар мэдээлэл солилцох асуудлыг бүрэн шийдвэрлэсэн харин анхан шатан дээр иргэдэд үзүүлж буй хүнд суртлаа боль гэх шаардлагыг яамдад тухайлан үүрэг өгсөн. Хэрэгжүүлэхгүй бол хариуцлагын арга хэмжээг авна.

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан стандартын бие даасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажилласан. Өнөөдрийн хурлаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын хэмжээнд 6733 стандарт мөрдөгдөж байгаа ч иргэд, байгууллагууд тэр бүрийг төдийлөн мөрддөггүй.

Мөн олон улс, бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бид шууд авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Энэ хуулийг өргөн мэдүүлснээр зөвшөөрөл давсан журмууд цуцлагдах, цаашид зөвшөөрөл нэмэхгүй байхад стандартаа дагаад явцын хяналтаа сайжруулах ажил руу орно.

Зөвхөн олгох процесс дээр хүнд суртал үүсгэх биш үйл ажиллагаа эрхэлж байгаа явцад нь хяналт тавихад олон улсын стандартыг дагах нөхцөлийг бүрдүүлнэ.

2022 оны байдлаар барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт 2000 гаруй стандарт мөрдөгдөж байсан. Үзлэг хийхэд 782 нь л олон улсад нийцэж байсан. Улмаар 180-ыг нь цуцалсан. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662389
0 эможи

keyboard_arrow_up