Н.Учрал: Цахилгаан, дулааны үнэ нэмэх ЭХЗХ-ны шийдвэрийг хойшлуулахаар болсон

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар мэдээлэл хийхдээ ирэх 7,8 дугаар сараас эхлээд эрчим хүчний үнэ нэмэгдэг ЭХЗХ-ны шийдвэр гарсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад бид ЭХЗХ-оос гарсан шийдвэрийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг даалгавар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, дулаан болон халуун, хүйтэн усны төлбөр нэмэх ЭХЗХ-ны шийдвэрийг хойшлуулах чиглэл өгсөн.

Цаашид бид экспортын бүтээгдэхүүний боомтоор гарах орц, гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авна.  Ард иргэдийн зүгээс үнэ болон төлбөр, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зоволтгүй. Цаашдаа төлбөр, татвар нэмдэг байдлыг Засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662151
1 эможи

ард
2025-03-13 11:04
энэ муу гөлөг хуцна биз, овоо залуу гэж бодсон шал худлаа нөхөр юмдаа
Зочин
2025-03-13 09:38
зөв
Зочин
2025-03-12 17:11
Зөв
keyboard_arrow_up