П.Наранбаяр: “Шимт газар” компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцлан, улсыг хохиролгүй болгоно
2025 оны 3 сарын 10
“Шимт газар” компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцлан, улсыг хохиролгүй болгоно гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.
Тэрбээр,"Дорнод аймгийн Чойбалсан хотын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дээр баригдах байсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга зургаан жил гацжээ. Уг барилгын ажлыг авсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэхүү ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан боловч зургаан жил балгас мэт зогсоосон.
Өнөөдөр газар дээр нь үзэж танилцаад “Шимт газар” компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцалж, улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргалаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662094
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс