СБД-ийн ноён дарга М.Алтангэрэл ₮1.2 тэрбумаар тавилга, компьютер авах ТЕНДЕР зарлажээ
							 2025 оны 3 сарын 10						
						
					
Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны газраас төсвийн ₮1.2 тэрбумаар тавилга, компьютер авах ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, tender.gov.mn сайтын мэдээллээр "дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, дэргэдэх хэлтсийн материаллаг бааз бэхжүүлэх " хэмээх нэртэй тендерийг гуравдугаар сарын 10-д нээлттэй зарласан байна.
Тендерийн нийт төсөвт өртөг нь 1,200,000,000 буюу 1,2 тэрбум төгрөг юм. Нийт 2 багц худалдан авалт хийхээр заасан байна.
Үүнд:
- Багц1: Тавилга - 211,200,000₮
 - Багц2: Компьютер, Тоног төхөөрөмж -988,800,000₮ тус тус зарцуулна гэжээ.
 
Товчхондоо, данхар төрийн алба хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлмээр байна.


										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
1
								662091
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
