Ч.Өнөрбаяр: Шалгалт хийхэд эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байна

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний үнэ нэмэгдсэн асуудалд шалгалт хийсэн. Эрчим хүчний тарифыг 4 төрлөөр тооцдог байсныг 18 болгоод, тариф тооцдог аргачлалыг өөр болгосон. Энэ талаар олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй юм билээ.

Олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүйгээс эхлээд хэд хэдэн зөрчил байсан.

Эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэж байснаасаа шалтгаалж цахилгааны төлбөр нь ялгамжтай бодогдож байгаа, энэ нь тогтоогдсон.

Захиргааны хуулиар бол нийтэд хандсан шийдвэр гаргаж байгаа бол заавал олон нийтээр хэлэлцүүлэх ёстой байдаг. Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй байна.

Цаашдаа эрчим хүчний реформ дээр тандан судалгаа хийх ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайдаас өгсний дагуу судалгаа хийгдэнэ. 

Нэг ноцтой зүйл байна. Эрчим хүчний үйлдвэрлэл явуулах, шинээр станц барих зөвшөөрлийг олон хүн авдаг ч хийдэггүй.  

Олгосон зөвшөөрлөөрөө эрчим хүчний шинэ эх үүсвэр барьсан бол өнөөдөр 1623 мВт эрчим хүч үйлдвэрлэх байсан, гэтэл 2024 онд 841 мВТ байна. Гэтэл жил болгон эрчим хүчний хэрэглээ 10-12 хувьтай нэмэгдэж байдаг.  Нөгөө талдаа эрчим хүч шинээр баригддаггүй, нэмдэггүй.  Зөвшөөрөл хүсэхэд 4-6 жил шаарддаг. Ийм нөхцөлд энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, хэн ч бүтээн байгуулалт хийхгүй.  Үүнээсээ хамаарч эрчим хүчний үнэ буурах боломж байхгүй. Эрчим хүчний салбарыг илүү либералчилж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Үүний тулд зөвшөөрлийг уян хатан нээлттэй тавьж өгөх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662088
0 эможи

Зочин
2025-03-10 21:04
Зерчлийг илруулж байгаа нь сайн бна. Одоо хэрэгжуулэх тал дээр онцгой анхаармаар бн.
Tsogoo
2025-03-10 19:36
shalgaad ymar ur dun bmaa
keyboard_arrow_up