Г.Ууганцэцэг: Угаартаж нас барсан 743 хүний ар гэрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна
Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр /2025.03.10/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүний тоог л улс мэдээлдэг. Гэтэл цочмог хордлогоос гадна архаг хордлого аюул дагуулж байна. Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа.
Угаарын хийн цочмог хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины хаа нэг газарт үйл ажиллагаа нь дахин сэргэхгүй болох эсвэл мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Бид өдөр бүр угаарын хийн архаг хордлогод өртсөөр бна. Тэгвэл архаг хордлогод өдөр бүр өртөж бгаа хүмүүсийн эд эс, эрхтэн системүүд хэрхэн өвчилж бгаа бол гэхээс гол харлаж бна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ямар бгаа бол?
Монгол улсад цочмог хордлого эмчлэх MNS6449- 2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.
Шүүх шинжилгээний статистикт сүүлийн долоон жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт.
Тиймээс миний бие нэгдүгээрт шахмал түлшний барьцалдуулагч бодисын стандартыг тодорхой болгох, мөн угаарын хийн хордлогоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт тус бүр нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан, шаардах бичгийг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж байна" гэв.









