Дарханы замтай 6 жил “зууралдсан“ Л.Халтар Хархорум хотын захирагчаар томилогджээ

2025 оны 3 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог  хийжээ.

Тухайлбал, Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ.

Л.Халтарын хувьд  төмөр замын мэргэжлийн хүн бөгөөд насаараа энэ салбарт ажилласан нэгэн.ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд орлогч даргаар ажиллаж байгаад 2018 онд Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдож байв.

Эргэн сануулахад, 2018 оноос хойш Зам тээврийн сайд, дэд сайд хийсэн тэрээр 204 км Дарханы замыг 6 жил бариад ч бүрэн барьж дуусгалгүй сонгуультай золгож байсан түүхтэй.

6 жилийн хугацаанд 204-хөн км замтай "зууралдсан" дэд сайд Л.Халтар Хархорум  шинэ хот босгох ажлыг хийж чадах уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662060
1 эможи

Зочин
2025-03-10 14:51
Вээш, вээш . Дарханы замыг 6 жил янз бүрийн компанид өгч, нөгөөдүүл нь баахан мөнгө цавчиж , бөөн үргүй зардал гаргаж, хэл ам болж байж дуусгасан гэж ярьдаг биз дэ Монголд энэ Халтар гэдэг хүнээс өөр хүнд өгч болоогүй юм байх да Энэ хүн Дарханы зам дээр 6 жил болсон хүн Хархорин хотыг жонхуу болгох нь ойлгомжтой юм биш үү
Zochin
2025-03-09 12:58
Mundag injener hun dee.Injeneruud l buteej hiij chadna
Зочин
2025-03-09 10:53
Хаана яаж хурэх замаа тодорхойлж чадаагуй, ямар ч цэгц зангидсан бодлогогуй улс хегжихгуй!!! Сухбаатарын талбайгаа ч нэг удаа сайн угааж чадаагуй атлаа том ярьж, хэрэлдсэн олон мулгуу толгойнууд л бна!!!
Зочин
2025-03-07 22:49
Ямар гавьяатай гэж урьдах ажлаа олигтой хийдэггүй юмнуудыг дарга болгоод байдаг байнаа??? Томилж өгсөнгүүд нь авлига аваад томилоод байна уу???
Зочин
2025-03-07 18:36
Жонхуугийн баруун гар шүү дээ жонхууруулж өгнөө угаасаа хахаха
ЗОЧИН
2025-03-07 12:01
ЭНЭ ХАЛТАР ГУАЙ ХАРХОРУМ ХОТЫГ 30 ЖИЛ БАРЬЖ 40 ЖИЛ ЖАРГАХ ЮМ БАЙНА Л ДАА. ЗАМ БАРЬЖ ЧАДАХГҮЙ АМЬТАН ХОТ БАРИХ УУ.
irgen
2025-03-07 11:32
Мундөг хүн дэ. Ямар ч ажлын ард гардаг шударга хүн шүү
Зочин
2025-03-07 10:26
Тэр үед чинь ковид гараад бараг 3 жил болоо биздээ. Манайхан өөрсдөө мэдээд хийж болохгүй дандаа хөрөнгө оруулалт байсан болохоор Халтарт бурууг тохоод яах вэ. Ямарч хүн,ямарч ажилын тухай бичихээр дандаа доош нь хийдэг бүр тусгай бэлтгэгдсэн хэдхэн хүн байх юм аа. Муу юм санаж бодож бичсээр байгаад өөрсдөө мууд өртөх вий дээ. Сайн сайханыг бас бичиж байгаарай энэ эсрэг үзэлтнүүд өөрт чинь муу шүү.
Bataa
2025-03-06 21:18
Mash chadwarlag aj ahuin ajild mergeshsen huniig tomilson bna
Зочин
2025-03-06 20:56
Тендэр зарсан хөгжлийг зогсоосон юм болох юм байна л даа. Хархорим хот гэж хачин юм болох юм байна дөө новш гэж
Irgen
2025-03-06 18:24
Мундаг хүн дээ .Ажлыг хийдэг хүн дээ
Мөнх-Эрдэнэ эмч
2025-03-06 18:20
Засгийн газар буюу МАН утга учиргүй томилоогүй болиоч! Намынхаа хандивлагч этгээдүүдийг дахин дахин МӨНГӨ ХУСАХ ажилд томилохоо болимоор байна. Монголд эд нараас хавьгүй илүү чадварлаг мэргэжилтэн, менежерүүд менежерүүд олон байгаа. Хүнээ зөв олж томилоогоог зөв хийх хэрэгтэй. Чадваргүй намчингуудаасаа Засгийн газар салах хэрэгтэй!!!
Л.Халтар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up