О.Алтангэрэл: “Ухаа худаг“ ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон "Ухаа худаг"-ийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан.
Өмнөговь аймаг дахь Ухаа худаг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэх нь зөв гэж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газраар танилцуулах ёстой." гэв.









