О.Алтангэрэл: “Ухаа худаг” ордыг MCS группэд эзэмшүүлсэн Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзлээ

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлын талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

"Ухаа Худаг" орд нь стратегийн ордод тооцогддог. Гэтэл 2008 онд Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" ХХК-тай гэрээ байгуулан, энэ ордыг 100 хувь хувийн компанид эзэмшүүлжээ.

Засгийн газар “Энержи ресурс” компанид “Ухаа худаг” ордыг 2008 онд эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзлээ.

Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Тухайн үед үйлчилж байсан болон одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэсэн байна.

Энэ шийдвэрийг сайд биш УИХ гаргах ёстой. Учир нь стратегийн орд юм.

2007 онд Тавантолгой ордыг бүхэлд нь стратегийн ордод авах УИХ-ын тогтоол гарсан байсан.

Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг мөн. Гэхдээ би шүүхийн өмнөөс ярьж болохгүй. Яагаад энэ асуудлыг 17 жилийн турш огт хөндөөгүйг мэдэхгүй байна. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сайдад заавал хариуцлага тооцно. Хөрөнгө оруулчихсан юм, үйлдвэр байгуулчихсан юм гээд энэ асуудлыг өнгөрөөж болохгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661970
1 эможи

Төрхүү
2025-02-27 10:23
Алтангэрэл сүртэй гэдэг нь МАНаас илүү танай Элбэг тэргүүт банхарууд 30 жил ихийг иджээ
Зочин
2025-02-27 04:08
улсын хөрөнгөөр райгуул хийсэн бүх ордын 34-49% нь улсын мэдэлд очих ёстой гэхдээ төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг төрийнхны шахаа бизнесийг хол байлгах ёстой
keyboard_arrow_up