Улаанбаатар хотын үнэ цэнэтэй газар бүрт орон сууц барьсан ''Хурд'' группийн Б.Чойжилсүрэн “UB Palace“-ийг нурааж, БАРИЛГА барина
Гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий "UB Palace"-ыг нураахаар болсон талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
Тэгвэл энэ хавраас “UB palace”-ыг буулгах болсон нь батлагдаж, уг газар нь “Хурд стандарт” ХХК –ийн мэдэлд өнгөрөгч нэгдүгээр сарын 17-нд шилжиж очжээ.
Харин уг компанийн ард “'Хурд'' группийн нууц ноёнтон гэгддэг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бий. ''Хурд стандарт'' ХХК нь түүний ''Хурд'' группийн охин компаниудын нэг.
“Хурд” группын хувьд Улаанбаатар хотын үнэ цэнэтэй газар бүрт орон сууц барьсан.
Харин энэ удаад хамаарал бүхий компани нь “UB palace”-ын газрыг эзэмшилдээ ийнхүү авснаар “UB palace” -ыг буулгаж, орон сууц барих болж буй бололтой.
Ташрамд дурдахад, “UB palace” нь МАН-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Уул уурхайн дэд сайд, УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эзэмшилд байсан юм.









