ШУУРХАЙ: Гуравдугаар сарын 3-5-нд буюу Даваа, Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амарна

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.

Тус хуралдаанаас гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт буюу шинийн 4, 5, 6- ны өдрүүдэд бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа.

Ийнхүү цагаан сарын амралтыг сунгахаар боллоо.

Ингэснээр монголчууд бямба, ням, даваа, мягмар, лхагва гарагийг дуустал буюу нийт 5 хоног амарна.

Харин 2025 ондоо багтаад амралтын өдөрт шилжүүлсэн ажлын гурав хоногийг нөхөж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661961
1 эможи

зочин
2025-02-26 12:11
битүүний өдөр амраахгүй ямар сонин юм бэ бөөн түгжрэл болж байснаас гэр гэртээ ажил төрлөө амжуулаад түгжрэл ч бас бага байна шүү дээ
Зочин
2025-02-26 12:00
болиочээ
Зочин
2025-02-26 12:00
амарч яах гээ вээ
Гэрийн ажилчин
2025-02-26 11:41
Битүүний өдөр хамгийн их гэрийн ажил байдаг учир амраахгүй бужигнуулж тэвдүүлэх нь монгол хүний зан юмдаа. Одоо яахавдээ хэдэн өдөр сунгаж өгч байгаад нь талархаад л яваа . Төрд ажилладаг нэрээр гэрийн ажлаас зугтаж байгаа л гэж энэ шийдвэрийг харж байнадаа
Zochin
2025-02-26 11:31
Nohoj ajluulah yum bol ingej olon honog amraaj yadiin. Gol ni bitvvniig l amraltiin odor bolgowol zvgeer bn
зочин
2025-02-26 10:44
Битгий давар
Дорж
2025-02-26 10:36
Баярлалаа гэхдээ уг нь битүүнд амраагаад 3 дах өдөр ажилласан бүр ок байлаа
Уянга эрдэнэ
2025-02-26 10:16
Нэг мөсөн 5дахь хүртэл амраахгүй
ctgr
2025-02-26 10:05
shaagade
keyboard_arrow_up