MCS группээс ₮210 саяын хандив авсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ₮3.5 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮2 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
2025 оны 2 сарын 25
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “MCS” группээс 210 сая төгрөг хандив авсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл MCS группээс 210 сая төгрөгийн хандив авсан ЗГХЭГ-ын дарга Н.Учралын АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮700 сая
Гэр бүлийн орлого: ₮58 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3.5 тэрбум /орон сууц -3, Зуслангийн байшин-2, Үйлчилгээний зориулалттай байр-1/
Тээврийн хэрэгсэл: ₮965 сая
- Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500
- Жийп болон туулах чадвар өндөр,Lexus 570
- Суудлын жижиг машин Nissan Tiida
- Суудлын жижиг машин Mercedes Benz S400 нийт дөрвөн тээврийн хэрэгсэлтэй
Мал аж ахуй: ₮31 сая /Хонь-150, Адуу-20, Хонь-30/
Газар: ₮150 сая /ЭЭзэмших-0.07га нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 85 сая
Хадгаламж: ₮2 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






661941
1 эможи
Zochin
2025-02-26 08:22
Uchralig ih hundeldeg baisan .Urani gereend garin useg zurj,uranig hor hunuulgvi ih $olno gesnees hoish unelehee baisan .E-Mongolia app neesen emegtein haana ch hurehgvi l hun bna daa Uchiral ssid
Зочин
2025-02-25 22:56
худлаа шударга царайлсан баян өөрөөсөө мөнгө гөргхгүй яагаад бусдаас хандив авсийн
Зочин
2025-02-25 21:52
Учрал чинь лаг баян гар байна ш дээ! MSC-с 200 гаран саяыг авцан байсан биз дээ! Оджаргалын талд кноп дарах л суганы үс юм байна даа. Даанч Батзандан шийдвэр гаргах хүн биш гээд хуцаад унгас алдаад байсийм!
Зочин
2025-02-25 14:28
MCS монгол төрийг барьдаг юм байна, нам харгалзахгүй худалдаад авчихсан хүүхэлдэйнүүд нь засаг барьдаг юм байна, сонгууль хийгээд ч хэрэггүй юм байна, сонгуульд санал өгч намаар хуваагдаж ах дүүс өвөрхангайн хоёр тэнэг шиг бие би?нээ алаад хэрэггүй юм байна
Зочин
2025-02-25 13:51
Энэ хүн Оджаргалаас мөнгө авсан юм бол Батзанданг хязгаарлах гэж оролдох нь зөв юм байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс