MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан Б.Тулга ₮4 сая үнэлгээтэй ГУРВАН газартай

2025 оны 2 сарын 25

Arslan.mn

"Ухаа худаг" ордыг "М-Си-Эс" групп хэрхэн авсныг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Тулга “MCS” группээс 100 сая төгрөгийн хандив авсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, ажлын хэсэгт багтаад буй Улсын сайд Б.Тулга MCS-ийн охин компани

  •  “Энержи Ресурс” ХХК-аас 30 сая төгрөг,
  • “Ухаа худаг ус хангамж” ХХК-аас 10 сая төгрөг,
  • “Юнайтед Пауэр” ХХК-аас 30 сая төгрөг,
  • “Таван толгой цахилгаан станц ус хангамж” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив авсан байгаа юм.

Тэгвэл MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан  Б.Тулгын АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮73 сая
Гэр бүлийн орлого: ₮666 сая
Орон сууц барилга байгууламж: ₮200 сая /орон сууц -1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮4 сая /Эзэмших-1050м2, Өмчлөх-400м2, Өмчлөх-700м2 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮25 сая
Хадгаламж: ₮3 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮122 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661940
0 эможи

keyboard_arrow_up