НДС-гийн үлдэгдэл ₮700 тэрбумыг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээ байршуулна
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн /2025.02.24/-ний өдрийн хурлаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний дөрөв дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан байа.
Үүний дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулахаар тогтлоо. Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг системийн нөлөө бүхий арилжааны таван банк /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк/-нд байршуулах аж.









