ХГБХЕГ-ын даргаар томилогдсон “Экс гишүүн“ Б.Баярсайхан ₮4,5 тэрбумын ОРОН СУУЦ, ₮234 саяын үнэлгээтэй хоёр МАШИНТАЙ

2025 оны 2 сарын 21

Arslan.mn

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг томилжээ.

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өгсөн байна.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн Завхан аймгаас нэр дэвшиж, парламентад анх удаа хөл тавьсан.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа тойрогтоо анх удаа ажиллахдаа "цэрэг" хувцас өмсөж, Завхан аймгийн Засаг дарга нарыг загнаж, зандчиж үүрэг даалгавар өгсөн байдаг. Албан тушаал, сэнтийгээ андуурсан Б.Баярсайхан ингэж олны шүүмжлэлийг хүртсэн удаатай.

Тэгвэл ХГБХЕГ-ын даргын шинэ албан тушаалд очсон  Б.Баярсайханы 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд 2023 онд нийт хөрөнгийн хэмжээгээ 4,887,826,300 төгрөг буюу бараг л 5 орчим тэрбум гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮151 сая
Гэр бүлийн орлого: ₮94 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,5 тэрбум /Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮234 сая /Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, Жийп болон туулах чадвар өндөр- 1 машин нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮92 сая /Адуу-10, Үхэр-50, Хонь-100 /
Газар: 61 сая /Эзэмших-456м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮20 сая
Авлага:  ₮110 сая
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661894
1 эможи

keyboard_arrow_up