Н.Учрал: 1xBet -ээр дамжин нэг их наяд орчим төгрөг гадагш урссан

2025 оны 2 сарын 21

Arslan.mn

Спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг үйлчилгээ манай улсад эрчээ авч, олныг хамраад 10 жил болжээ. Анх 2015 онд дэлхий даяар 400 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “1xBet” компани монголчуудад төрөл бүрийн үйлчилгээ, урамшуулал санал болгож, азаа үзэнгээ амар аргаар мөнгө олох боломжтой гэх агуулгыг ухуулж эхэлсэн. Түүнээс хойш Вet365, Melbet зэрэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг цөөнгүй компани Монголыг онилох болов. Энэ төрлийн үйлчилгээнд монголчууд маш их хэмжээний мөнгө алдаж байгаа бөгөөд татвар, шалгалтгүйгээр гадагш валют урссаар байгаа юм.

Тиймээс уг асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулахаар болсон талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлжээ.

Тэрээр "1xBet -ээр дамжин 1 их наяд орчим төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэв.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Иргэд цахимаар бараа, бүтээгдэхүүн авч болдогтой адилхан хүн өөрийнхөө картаар төлбөр, тооцоо хийгээд бооцоот тоглоомд орчихож байгаа юм. 1xBet тоглоомоор дамжин өнгөрсөн онд 500 сая ам.доллар гадагшаа гарсан гэх тооцоо гарч байгаа. Энэ хүмүүсийн алдаж байгаа мөнгөнөөс болж ханш хэлбэлзэж байгаа гэж харахгүй байгаа. Түүнчлэн хувь хүн өөрөө харилцах дансаараа дамжуулан тоглож байгаа учир төв банк хянах боломжгүй. Зохицуулалтын тухайд, тоглож байгаа сайтыг нь хаах хэрэгтэй" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
661887
1 эможи

keyboard_arrow_up