Ж.Батзандан: АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан 3 стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна

2025 оны 2 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр стратегийн орд газруудын хувь, эзэмшлийг тогтоох ажлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордуудыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон.

Энэ хүн 1997-2004 онд Ашигт малтмалын газраар ажиллаж байхдаа улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг албан тушаалаа ашиглаад олгосон байна. Энэ хүн өөрөө Цайрт Минералд хувь эзэмшиж байна. Энэ орд Сүхбаатар аймгийн стратегийн орд. Мөн Халзан бүрэгтэй гэж ордыг Жаргалсайхан хувийн компанид олгосон.

Гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна.

Хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. Би ЗГ, УИХ-д тодорхой саналуудаа тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэл хийх гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Монгол Улс авлигач бүлэглэлтэй хэлцэл хийх гэж байгаа бол бүлэглэлийн талд урвасан гэсэн үг.

Д.Жаргалсайханыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өгч байна. Энэ хүн Халзанбүрэгтэй гэдэг ордыг сахал Эрдэнэбилэгт энэ хүн өгсөн. Бороо Гоулдыг бас өгсөн. Цайрт Минералыг энэ хүн өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр стратегийн бүр ордын хайгуулыг хийсэн. Оюу толгойг л хувийн зардлаар хийсэн. Улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудын 50 хувийг улс мэдэх ёстой гэсэн хууль гарсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661871
1 эможи

keyboard_arrow_up