Ц.Туваан: Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсөвт эрсдэлд орж болзошгүй

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан  "Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсөвт эрсдэлд орж болзошгүй. Тиймээс нүүрсний экспортыг 100 сая тонноос буулгахгүй байхаар ярьж байна. Бид үнэ унахын хэрээр аль болох нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

Ерөнхий сайдын сая БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг 100 сая тонноос буулгахгүй байх гэдэг асуудлыг ярьсан. Нүүрсний үнэ унаад байгаа учраас илүү их хэмжээгээр экспортолж байж улсын төсөвт тусгасан хэмжээндээ хүргэнэ.

"Чайна Энержи" компанитай энэ жилийн хувьд 5 сая тн нүүрсний борлуулалт нэмж хийхээр болсон нь эергээр нөлөө үзүүлнэ" гэв.

“Монголросцветмет”-ын нэрийг “Эрдэнэс критикал минерал" болгон өөрчиллөө

Мөн тэрбээр “Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байдаг "Монголросцветмет" компанийн нэрийг орчин үеийн уул уурхайн чиглэлийн тэр дундаа чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болгож “Эрдэнэс критикал минерал" нэртэй болгох шийдвэрийг гаргалаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661852
0 эможи

keyboard_arrow_up