Н.Учрал: Ногдол ашгаа БЭЛНЭЭР АВАХ УУ, ХАДГАЛАХ УУ, ХАНДИВ ӨГӨХ ҮҮ гэсэн асуулгаас иргэд сонголтоо хийнэ

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрдэнэс Тавнтолгой” ХХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудтай ярилцсан. Хэрхэн иргэдэд хуваарилах вэ гэдэг дээр мэдээлэх сонссон. Эцсийн шийдвэрийг “Эрдэнэс Тавнтолгой” компанийн ТУЗ өөрсдөө гаргана.

ЭТТ" ХК-ийн ТУЗ-д Засгийн газраас 1072 хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг улирал тутам хуваарилах санал оруулж байна.  Ингэснээр инфляцийг өдөөхгүй гэж үзэж байгаа.

2024 оны арванхоёрдугаар сард ногдол ашгийн эхнийх буюу 138 мянган төгрөгийг иргэдэд олгосон.

2024 оны ногдол ашиг болох 350 мянган төгрөгийн үлдэгдлээс эхний 100 мянгыг Цагаан сарын өмнө, үлдэгдлийг дараагийн улиралд олгох нь зохимжтой гэж үзсэн.

E-Мongolia систем рүү орохоор асуулга авч байгаа. Иргэн өөрийнхөө хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, хуримтлалын данс, хадгаламж руугаа хийх үү гэдгээ иргэд өөрсдөө шийднэ. Хэрэв санал асуулгад оролцоогүй бол шууд таны данс руу мөнгийг нь хийнэ гэсэн үг. Ийм л сонголтууд өгч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661851
1 эможи

Зочин
2025-02-19 19:18
Юугий нь хадгалахийн битгий тэнэгт эргүү новш вэ
Зочин
2025-02-19 18:48
Битгий ийм луйвар хийх бодолтой байлдаа
Шижрээ
2025-02-19 14:57
Асуумж бөглөх чадваргүй иргэдээ тооцоолсон учир хулгай хийх ийм амархан тээ ичгүүргүй өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй, голцуу ядуу интэрнэт орчиноос хол орон нутгийн хүмүүсээс хүчээр хөгжил дэвшил гэж шаагаад хулгай хийх санаа байна
S
2025-02-19 14:42
ХОШНОГО ШИГ ХӨГИЙН МӨНГӨ ӨГЧ БАЙСНААС УТААГАА БАГАСГАХ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛД ХЭРЭГТЭЙ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖАА ЖООХОНЧ ГЭСЭН ӨРГӨТГӨӨ
keyboard_arrow_up