Б.Чойжилсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар боллоо

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг салбарын сайд нар мэдээллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний үнэ тарифтай холбоотой 390 гаруй гомдол, санал 11-11 төвд иржээ. Ажлын хэсэг гарган гомдол гаргасан бүх хүнтэй уулзаад дуусаж байна. Гомдол, саналыг нэгтгээд өнөөдөр ЗГ-ын хуралдаан танилцууллаа.

Иргэдийн цахилгааны хэрэглээний төлбөрийг гурван шатлалтайгаар нэмсэн. Нэгэнт шийдвэр гарсан, гэвч шүүмжлэл байгаа учраас нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.

Айл өрхүүдийн цахилгааны үнийг бууруулахгүй.

 Тухайлбал, уул уурхайн тарифыг нэмснийг хэвээр үлдээж байгаа. ААН-үүдийнх мөн хэвээр. Иргэдийн тухайд 700 кВт.цаг хүртэл цахилгааны хөнгөлөлт эдэлдэг байсныг 1500 кВт.цаг болгон нэмэгдүүллээ.

Мөн хөнгөлөлтийн хугацаа өглөөний 06:00 цаг хүртэл байсныг 09:00 цаг хүртэл сунгахаар боллоо” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661850
1 эможи

Зоч
2025-02-19 15:01
Зөв байна аа
keyboard_arrow_up