О.Алтангэрэл: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан нь үнэн, хэн ч хуулийн дээгүүр алхаж болохгүй

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг эд. Гэтэл хувийн ААН хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. "MCS" групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан.

Өөрөөр хэлбэл, хувийн ААН байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Улмаар хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байна.

Хэвлэлээр зарлаж буй MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан нь үнэн.

Монгол Улсад ямар ч мөнгөтэй байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч Монгол төрийн нууц, хуулийн дээгүүр алхаж болохгүй.  " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661849
1 эможи

Зочин
2025-02-20 00:30
ene hun odoo amia horloh eshul daraltaar ybchih hh daa tegehgui bol ch olon yumnii eh uusber garna daa ih ch olon huniig tagnaj ih ch olon hund hahuul abilgal ugsun bga daa
keyboard_arrow_up