ШУУРХАЙ: 1,072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө нь иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, 1,072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө нь иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
“ЭТТ” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ногдол ашиг олгох талаар танилцуулга хийсэн. Манай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл одоо хуралдаад ногдол ашгийг хэрхэн олгох шийдвэр гаргана.
Цагаан сарын баяраас өмнө нь 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард үлдэгдэл 100 мянга орчим төгрөгийн ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн.
Засгийн газраас хувааж олгох чиглэлийг өгсөн. Гэхдээ компанийн ТУЗ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана.
1,072 хувьцаатай иргэний 2024 оны ногдол ашигт 350 орчим мянган төгрөг тараахаар байгаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөг өгсөн." гэв.









