Сайд асан Д.Зоригт “Эдийн засгийн бодлогын зөвлөл“-ийг удирдана

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

“Хурдасгуур” төвийн захирал Д.Зоригтыг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

Тодруулбал, уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилсон байна.

Тус "Эдийн засгийн хөгжлийн зөвлөл"-д Монголын хамгийн том бизнесмэнүүд багтжээ. Тухайлбал, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, "Ньюком" группын Ерөнхий захирал Б.Баатармөнх зэрэг томчууд багтсан байна. 

Д.Зоригт гэж хэн бэ?

Орос гуравдугаар сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр төгсч, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт суралцсан байдаг. Ажил хэргийн тухайд, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдын алба хашиж байв.

Мөн  Д.Зоригтын хувьд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурж байсан билээ.

Түүнчлэн Д.Зоригтыг УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын хүн, түүний зөвлөх байсан гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн мэднэ.

Түүний хувьд “Тавантолгой түлш” ХХК-ийн жинхэнэ эзэн гэж яригдаж олны танил болсон гэж яригддаг. Тэгэж хэлэхийн учир нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  охин компани хэмээн бүртгэгдэж байсан  “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар олон ч удаа мэдээлэл гарсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК нь Дашдоржийн Зоригт гэх ганцхан хүний өмч хэмээн бүртгэгдсэн байдаг.  Бүр  “Эрдэнэс Монгол” ХХК, “Тавантолгой түлш” ХХК нь хоёулаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Моннис цамхагийн 15 дугаар давхар гэх нэг ижил хаяг дээр бүртгэгдсэн байгаагаас үзвэл тус тусдаа компани гэж үзэх ямар ч боломж байхгүй байна гэдгийг өмнө хэвлэлүүд мэдээлж байв.

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар руу нүүрс оруулахыг хориглох шийдвэрийг гаргасан мөртлөө нүүрсийг орлуулах сайжруулсан түлш үйлдвэрлэх монопол эрхийг ганцхан Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтод өгсөн ч яриа бий.

Д.Зоригтын “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшний гол түүхий эд, орц найрлага болох нүүрсээ “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас эрчим хүчний нүүрсийг нэн хөнгөлттэй үнээр авдгийн зэрэгцээ зөвхөн “Энержи ресурс” ХХК-аас л гэхэд 800,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй авсан баримт ч өмнө нь ил болж байсан.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661838
0 эможи

Зочин
2025-02-19 15:44
Энэ хулгайчаас өөр хүн байхгүй юу, ОТ гэрээг ашиггүй болгосон авилгачин шүү дээ, ОТ жилдээ улсад 300-гаадхан тэрбум төгрөг татварт төлдөг, ЭУБҮ-ээс 10 дахин бага арай юу
keyboard_arrow_up