Сошиал сурталчилгаанд их анхаардаг сайд С.Бямбацогт ₮3,9 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮1,5 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нийт 23,870 ам.доллар буюу 82 сая төгрөгийг фэйсбүүкт төлсөн байна.

Тэгвэл сошиал сурталчилгаанд их  мөнө төлж, сурталчилгаа хийдэг улс төрчдийг тэргүүлж буй  С.Бямбацогт сайдын  2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮51 сая
Гэр бүлийн орлого: ₮692 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,9 тэрбум /орон сууц-4, Үйлчилгээний зориулалттай оффис-1, Авто зогсоол-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮700 сая /Эзэмших-216м2, Өмчлөх-227.45м2, Өмчлөх-336м2, Өмчлөх-372м2 нийт дөрвөн газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮249 сая
Хадгаламж: ₮1,5 тэрбум
Авлага:  ₮4,9 тэрбум
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

Хамгийн олон малтай буюу  997 хонь, 21 адуутайгаар  баруун бүсэд нэр дэвшигчдийг тэргүүлж явсан С.Бямбацогт   2023 оны мэдүүлэгт малгүй болсон гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661836
0 эможи

С.Бямбацогт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up