П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд Фэйсбүүк, ТикТок зэрэг нийгмийн сүлжээнд орохыг ХОРИГЛОХ хуультай болно

2025 оны 2 сарын 14

Arslan.mn

Боловсролын сайд П.Наранбаяр 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан.

Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүлсэн.

Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг сүлжээнд зохисгүй агуулга явах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, хүүхдүүдийн хооронд цахим дээрэлхэлт үүсгэх гэх мэтчилэн олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Түүнчлэн цахим орчинд соёлтой зөв харилцаж сурах нь нийгэмд нэн шаардлагатай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
661763
1 эможи

Иргэн
2025-02-14 12:23
Хүмүүжиж төлөвшөөгүй харгис хэрцгий харилцааны тоголдолтой хүүхдүүд төгсөж гараад байгаа шүү
Иргэн
2025-02-14 12:20
Арван жилийн хүүхдүүдэд хүн байх хүнлэг байх шудрага байх өөрийгөө болон бусадыг хуурахгүй хулгай хийхгүй байх ёс хүмүүжлийн хичээл оруулж өгмөөр байна. Амьдрал дээр гарч байгаа хүүхдүүд чинь худалч хулгайч эцэг эхийн хүмүүжлээрээ нийгэмд гараад байна. Томчуудын боловсрол мэдлэг хариулага ямар билээ
keyboard_arrow_up