Ц.Туваан: БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгож байна гэх асуудлын хүрээнд харилцан ашигтай байлгах өөрчлөлтүүдийг хийсэн

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олголоо.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Б.Энхтүвшин нарын гишүүд бүтээн байгуулалтын гэрээнүүдийг сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар оруулсан. Тухайлбал, нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн онцлох ажлууд бий. "Гашуунсухайт-Ганцмод"-ын гэрээнд гарын үзэг зурмагц бусад төслүүд шууд зэрэг хэрэгжинэ."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661711
0 эможи

keyboard_arrow_up